Баянгол дүүргийн  XV хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст байцаагчаар ажилдаг 27 настай эмэгтэй Э нь бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.

Өнөөдөр уг хэргийн шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд 13.00 цагт болно. Шүүх хуралд шүүгчээр Ц.Оюунчимэг, О.Жанчивнямбуу, М.Нармандах, улсын яллагчаар О.Гэрэл, өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Э.Ганбат, Х.Даваасүрэн нар оролцохоор болжээ.

 

Хэргийг эргэн сөхвөл, 39 настай эмэгтэй Ц.Туяа нь хамт ажилдаг байсан Э –г 75 удаа хутгалж хэрцгийгээр хөнөөсөн байдаг. Хэргийн мөрдөн байцаалтын явцад сэжигтэн Т хамт амьдарч байсан Б гэгч залуугаа хохирогч Э-тэй хардсаны улмаас харгис аллагыг үйлдсэн нь тогтоогдсон юм. Т-гийн хувьд 25 жил хүртэлх ял авах магадлалтай байгаа юм.

Х.Даваа