Ерөнхий боловсролын сургуулийн 1-12-р ангийн сурагчид нийт 160 орчим төрлийн сурах бичгийг нэг хичээлийн жилд үздэг аж. Тухайн сургуулийн сургалтын хөтөлбөр, сургах арга барилаас хамаарч ийнхүү олон төрлөөр худалдаанд гарах болжээ.

Тэгвэл энэ жилийн хувьд сурах бичгийг дахин хэвлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Харин хуучин сурах бичгийн хүрэлцээг хангах зорилгоор тендэр зарласан байна. Өнөөдрийн байдлаар 1-7 дугаар ангийн нөхөн хангалтын сурах бичиг хэвлэгдэж бүрэн дуусчээ. Мөн 8-9-р ангийн сурах бичгийг хэвлэх ажил явагдаж байгаа юм. Ахлах ангийнхан буюу 9-12-р ангийнхны сурах бичгүүд хангалттай хүрэлцээтэй байгаа гэв.

Сурах бичгүүдийг боловсролын газраар дамжуулан сургуулиудад хүргэсний дараа зорилтот бүлгийн сурагчдад үнэ төлбөргүй хүргэх юм байна. Сурах бичгийн үнийн хувьд хамгийн хямд нь 800 төгрөг бол дээд тал нь 4500 төгрөг үнэтэй худалдаалагдах юм. Харин дундаж үнэтэй сурах бичгийг 2700 орчим төгрөгөөр борлуулна.