“Нарантуул” худалдааны төвийн сэжигтнүүдийг батлан даалтад гаргажээ
2013/10/02
“Нарантуул” худалдааны төвийн сэжигтнүүдийг батлан даалтад гаргажээ
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний битүү зах өнгөрсөн наймдугаар сарын 23-нд бүхэлдээ шатаж, хүний амь нас хохирсон хэрэг гарсан.
Тус худалдааны төвд 360 гаруй түрээслэгч хохироод байгаа галын шалтгаан, нөхцөлод оогоо рэцэслэн тогтоогдоогүй байгаа юм. Гал гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоохоор ажилласан Гамшиг судлалийн хүрээлэн, Шүүх шинжилгээ, мэргэжлийн хяналтын шинжилгээний хариу эхнээсээ гарч эхэлсэн.Гэвч дээрх 10 байгууллагууд гал гарсан шалтгаан эцэслэгдээгүй байхад ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаад байна.
Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн 60 орчим шинжээч шатсан эд зүйлсийн үнэ, хэмжээ, түрээслэгчдийн хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа аж.Уг шалгалтын ажиллагаа дуусах шатандаа орсон гэдгийг албаныхан хэллээ. Битүү захад гал гарч, хүний амь нас эрсэдсэ нэнэ хэрэгтнийт 11 хүнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст сэжигтнээр татан шалган байгаа юм.Тэдний дөрвийг нь цагдан хориод байсан ч гадуур байцаах боломжтой гэж прокуророос үзсэн тул батлан даалтад гаргажээ.