Хууль зүйн яаманд өнөөдөр 11 цагт Хуульчдын их хурлын талаар мэдээлэл өгөхөөр болжээ.

Өнгөрөгч есдүгээр сарын 6-8-нд гурван өдөр хуралдаад завсарласан Хуульчдын анхдугаар их хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд дахин үргэлжилсэн юм.  Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм болоод Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүд, хариуцлагын хорооны бүрэлдэхүүнээ батламжилсан юм байна.

Их хурлын төлөөлөгчдийн олонхи Хуульчийн мэргэжлийн дүрмийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, нийт хуульчдын саналыг авах нь зүйтэй гэж үзсэн аж.

Х.Даваа