Буйр нуураас динозаврын толгойн яс олдлоо
2013/10/07
Дорнод аймгийн Халхгол сумын иргэн н.Цэрэндонров Буйр нуурын хөвөөнөөс өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт динозаврын аварга том толгой олжээ.
Нутгийнхан чулуужсан толгойг хэмжиж үзэхэд, дөрвөн төө буюу 80 гаруй см урттай байсан аж. Мөн хамрынх нь нүхээр зангидсан гар хангалттай багтаж байсан нь ямархуу том байсныг нь гэрчилж байгаа юм.
Динозаврын толгойг олох үед эрүү нь байхгүй байсан бөгөөд зарим шүд нь алга байжээ. Аварга том толгойг үзэж, хэмжсэн Халхгол сумын иргэн Д.Дэлгэрбат тухайн үедээ Эрдэм шинжилгээний хүрээлэн рүү ярьж, албаны хүмүүст хэлэх гэсэн боловч утсаа авахгүй байсан гэнэ.
Одоогоор аварга толгойг Халхгол сумын Засаг дарга авч явсан бөгөөд холбогдох албаныханд нь хэлж, улсад тушаана хэмээсэн байна. Өмнө нь Буйр нуур орчмоос динозаврын яс олдож байсан албан ёсны мэдээлэл байхгүй аж.
Тэгэхээр энэ үнэт олдвор нь тус газраас анх удаа олдсон палентологийн ховор баримт ч байж магадгүй ажээ.
123 · 2013/10/08
олдсон олдвор нь энэ биш байна эрүүгүй толгой гэсэн энэ эрүү хүзүүтэй юм байна
Зочин · 2013/10/08
nohoi l bna shdee hahahahha dino gedeg chini asar tom amitan hahahahaha eleg hushluu
Зочин · 2013/10/08
huzuu nuruu ni urgeljilsen nohoinii l yas bn. huzuunii yas nuruutai niildeg gedgiig meddeggui humuus bs bhiimaa umnuh hun kkkkkk
Зочин · 2013/10/08
Энэ толгой яг том уу? Эсвэл хажууд нь байгаа өвснүүдийн тасархай хэсэг тийм том юм уу? хха
Зочин · 2013/10/08
нохой ийм урт хүзүүтэй байдаг юм уу
Зочин · 2013/10/08
тэгээд юун сонин нохойны ясны зураг тавьдаг юм.