Хандивын мөнгө нэхэж сурагчдаа сургуулиас нь хөөжээ
2013/10/07
Хариуцлага, ухамсартай сэхээтэн хүнээс гарахааргүй хэргүүд сүүлийн үед их гарах болсон гэж хэлэхэд бараг буруутахгүй. Баянзүрх дүүргийн 79 дүгээр дунд сургуулийн 5а ангийн багш Б.Бадамжүгдэр сурагчтайгаа зүй бусаар харилцаж, сургуулиас нь хүртэл хөөжээ. Энэ талаар хэвлэлийнхэнд нэгэн ээж хандсан юм.
79 дүгээр дунд сургуулийн 5а ангийн суралцдаг байсан хоёр ихэр сурагчийн ээж “Би 3-21 насны зургаан өнчин хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Өглөө гэрээсээ гараад албан байгууллагын талбай цэвэрлэж, өдөр нь хувийн сургуульд цагаар хичээл заана, үдэш нь цайны газарт бэлтгэл тогооч хийдэг учраас багштай нь тэр бүр уулзаж амждаггүй юм. Эцэг, эхийн хуралд манай хоёр охин таслахгүй очиж суудаг. Хоёр том охин маань оюутан. Том нь энэ жил, бага нь дараа жил сургуулиа төгсөнө. Тавдугаар ангид сурдаг хоёр ихэр хүүгийн маань анги удирдсан багш Б.Бадамжүгдэр энэ сарын 1-нд над руу утасдаж, хүүхдүүдээ улираа, мөнгө төгрөгөө ч өгдөггүй гэж ярьсан” байна.
Ангийн багш Б.Бадамжүгдэр нь хоёр хүүгийн ээж рүү ярихаасаа өмнө ээжид нь бичиг явуулжээ. Уг бичигтээ саван, угаалгын нунтаг, ариун цэврийн цаасны мөнгө, ангийн хуримтлалын 10, Сургууль хөгжүүлэх сангийн зургаан мянган төгрөг өгнө үү гэжээ.
Үүнийг нь уншсан ээж багш руу нь залгатал утсаа аваагүй аж. Тэгээд багшийг нь залгахаар нь “Саван, ариун цэврийн цаасны мөнгийг нь өгсөн шүү дээ. БШУЯ, ШӨХТГ-аас тодруулж байж тэр мөнгийг нь өгнө” гэсний төлөө миний хоёр хүүхдийг өнгөрсөн мягмар, лхагва, гаригт ангиасаа хөөсөн байна.
Ер нь сургуулиас нь нэхсэн мөнгө төгрөгийг хугацаанд нь биш юм аа гэхэд заавал өгдөг. Өмнө нь ч бас хүүхдүүдийг минь сэтгэлийн дарамтад оруулж, элдвээр хэлж зодож байсныг харж байсан тэр болгонд нь сургуулийнх нь нийгмийн ажилтанд тэр даруй мэдэгддэг байжээ.
Мөн “Өнгөрсөн баасан гаригийн өглөө нийгмийн ажилтантай нь холбогдож учир явдлаа хэлтэл “Та санаа зоволтгүй, би хоёр хүүхдийг чинь ангид нь оруулаад өгье” гэхээр нь сургууль руу нь явуулжээ. Гэтэл өнөө хоёр маань хичээлдээ ч очоогүй, сураггүй алга болсон байсан. Би ажлаасаа тараад тэр хавиар хайтал автобусны буудал дээр намайг хүлээгээд зогсож байв. Хичээлдээ яагаад яваагүй юм гэтэл “Багш ална, айгаад байна” гэсэн. Хүүхдийг ингэтэл нь сэтгэл санааны дарамтад оруулсан байна шүү дээ.
Нэхсэн мөнгийг нь өгөхгүй болохоор миний хоёрыг бусдаас ялгаварлан гадуурхах нь зөв юм уу. Сургуулийнх нь сургалтын менежерт энэ тухай тэрбээр хэлэхэд “Та нар өөрсдөө учраа олчихооч дээ” гэхээс өөр арга хэмжээ аваагүй байна.
Хоёр хүүгийн ээж “манай хүүхдүүд бүгдээрээ энэ сургуулиар дамжиж хүмүүжсэн. Муу байна гэж чих халууцуулж үзээгүй” юм. Б.Бадамжүгдэр багш сургуулиа төгсөж ирээд манай хоёр хүүгийн ангийг нэгдүгээр ангиас нь дааж авсан. Ямартай ч хүүхдүүдтэй минь зүй бусаар харилцаж, зодож, сэтгэл санааны дарамтад оруулсанд гомдолтой байна” гэсэн юм.
Түүнчлэн сургуулийнх нь захиралд өргөдөл өгчээ. Боловсролын тухай болон Хүүхдийн эрхийг хамгаалах хууль зөрчсөнийг багшид ойлгуулж өгөхийг хүссэн. Захирал нь байхгүй байсан тул аргаа бараад “Хүүхдийн төлөө за гэж хэлье” төвд хандан хуулийн зөвлөгөө авлаа. Хуулийн зөвлөх нь Б.Бадамжүгдэр багштай ярьж, таны энэ үйлдэл хууль бус гэдгийг хэлсэн ч ухаараагүй бололтой. Ангийн хүүхдүүд нь хүртэл “Та хоёр мөнгөө өгсөн үү, багшид алуулна даа. Одоо бушуухан яв” гэж хоёр хүүхдэд минь хэлсэн байсан. Багшийн зан авир хүүхдүүдэд нь ингэж тусч байна. Тааруухан сурлагатай байж болох ч улираана, сэтгэцийн өвчтэй хүүхдүүдийн сургууль руу шилжүүлнэ гэж хэлэх эрх байдаг юм уу. Чи хүүхдийг зодож хүмүүжүүлдэг юм уу гэхээр “Би зоддоггүй, номын санд суулгана гэж айлгадаг” гэж хэлсэн. Багш хүн сургах үүрэгтэй, муу сурлагатайг нь сайжруулахын төлөө явдаг болохоос сургуулиас нь хөөж туун, хоёр гарыг нь өргүүлж, үс, чихнээс нь зулгааж хүмүүжүүлдэггүй байх. Иймэрхүү байдал хэд хэдэн удаа гарсан ч тэр бүгдэд дуугүй өнгөрсөн. Нийгмийн ажилтан нь ч “залуу багш ширүүдсэн биз дээ” гэдэг байсан гэлээ.
Хүүхдүүдийг сурч боловсроход нь анхаарч, тэдний хүмүүжилд анхаарал тавих ёстой байтал сурагчдаасаа хандивын мөнгө нэхэж түүнийг нь өгсөнгүй хэмээн сурч боловсрох эрхийг нь хаадаг эрх багш нарт байдаг гэж үү.
Сэтгүүлч: Х.Даваа
Зочин · 2013/10/08
ene bolovsroliin yam eruul mendn yam 2 dotroosoo otond idegdjjeee
Зочин · 2013/10/08
Yahavdee ydarsan ailiin huuhduud biz ingej bolohgui yr bash naringdeg muu *****uud
**** · 2013/10/08
naad muu sugiig halaach. gudamjind naad 2 ***ed shig gargaad hay. orig ni medreed og. esvel hujaatai suu.