Шинэ онгоцны буудалтай танилцах ажил хойшиллоо
2013/10/08
Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг өнөөдөр 10.00 цагт Хөшигтийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцах байсан. Гэсэн ч цаг агаарын улмаас тэнд ямар ч техник ажилд гарахгүй, ажлын нөхцөл байдал сайн мэдэгдэхгүй учраас уг ажлыг хойшлуулсан байна.
Улаанбаатараас 54 километрийн зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшигтийн хөндийд 3600 метр урт нислэгийн талбай бүхий шинэ онгоцны буудал барих ерөнхий гүйцэтгэгчийг оны өмнөхөн шалгаруулсан юм.
Уг төсөлд “Мицубиши-Чиёода”, “Шимизү-Данипо” корпораци түншлэлийн санал ирүүлснээс “Мицубиши-Чиёода” шалгарсан байна. “Жайка” байгууллагын хөнгөлөлттэй зээлээр дээрх ажлыг гүйцэтгэх аж.