Увс аймаг дахь хилийн 311 дүгээр ангид алба хааж байсан байлдагч П.Хэнмэдэх даргын дарамт шахалтаар дөрвөн ширхэг зүү залгисан хэмээн шуугиж байсан.

 Гэсэн хэдий ч даргыг гэм буруугүй гэдгийг тогтоож, байлдагч П.Хэнмэдэх өөрөө зүү залгисан нь тогтоогдож, түүнийг цэргийн албанаас зайлсхийх зорилгоор өөрийн биед гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 280 дугаар зүйлд зааснаар сэжигтнээр тооцон саатуулахаар болсон тогтоолоо мөрдөн байцаагч нар түүнд танилцуулан хилийн 0164 дүгээр ангиас авч явжээ.Өмнө нь П.Хэнмэдэхийг шилжүүлж өгөх хүсэлтийг Увс аймгийн Цагдаагийн газраас ХХЕГ-ын даргад илгээгээд байсан аж.Тэрбээр хотод ирж эмчилгээ хийлгэснийхээ дараа хилийн 0164 дүгээр ангид очиж алба хааж байсан бөгөөд энэ хугацаандаа ахин зүү залгисан тухай дахин мэдээллэх боллоо.