Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр “Тэнүүн буянт” ХХК-нд засварчин ажилтай иргэн 27 настай эрэгтэй Б нь тус компанийн автобус баазын хашааны үүдэнд “Dаewoo” маркийн автобусанд хавчуулагдаж нас барсан хэрэг гарчээ.
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны “Алтантэвш” амины орон сууцны гадаа хүүхэд асрагчаар ажиллаж байсан иргэн 29 настай эмэгтэй Г-г, зүс таних Баянгол дүүргийн харъяат 34 настай Ч нь боож амь насыг нь хохироосон хэргийг газар, хэлтсүүдийн хамтарсан ажлын хэсэг илрүүлжээ.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Х.Даваа