Сүхбаатар дүүргийн XI хороонд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат сонсголын бэрхшээлтэй 10 настай А гэгч хүү Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль болох 29 дүгээр сургуулийн дотуур байрны хоёрдугаар давхрын салхивчаар унаж, дүүргийн яаралтай тусламжийн тасагт эмчлэгдэж байгаад нас барсан хэрэг гурав хоногийн өмнө гарсан талаар мэдээлсэн.

Хүү салхивчаар унаж, бэртэл аван эмчлэгдэж байгаад нас барсан хэргийг тус сургуулийн удирлагууд ихэд нууцлаж байгаа юм байна. Харин цагдаагийн байгууллагаас энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж хэлэв. Тодруулбал, сургуулийн захирал, дотуур байрны багш нарыг бүгдийг нь шалгаж байгаа гэнэ.