Хамтран амьдарч байсан залуугаа харамлаж, хамт ажилладаг байсан эмэгтэйн амийг  хөнөөсөн  татварын байцаагч Ц.Туяагийн  шүүх хурал өнөө өглөө эхэлсэн билээ.

Уг шүүх хурал  Цагдан сэргийлэх 461 дүгээр ангид одоо үргэлжилсээр байна.

Түүний  өмгөөлөгчийн зүгээс энэ хэрэгт хамтран амьдрагч Д.Батболдыг гэрчээр байлцуулах хүсэлт гаргасан боловч  шүүх хурлын бүрэлдэхүүн хүлээж аваагүй байгаа юм.

Д.Батболдын хувьд өмнөх шүүх хуралд ирсэн боловч энэ удаад тодорхойгүй шалтгааны улмаас оролцож чадахгүйгээ илэрхийлжээ.

Х.Даваа