Бүх нийтээрээ мод тарьж байна
2013/10/11
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” тохиож байна. Энэхүү өдрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд албан байгууллага болоод айл өрх, хамт олноороо мод тарьж, ногоон хөгжилдөө өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байна. Түүнчлэн залуучууд энэ ажилд идэвхтэй оролцон, фэйсбүүк, твиттер хуудсаар найз нөхдөө мод тарихыг уриалж байна.