“Слава” хүүхдийн кашнаас “дахин” өт гарлаа
2016/09/20
Сүү болон будаатай каш нь өөрийн шинж чанараар өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүнүүдийн нэг юм.
Буудай нь организмыг энергээр хангах нүүрс усны эх үүсвэр болох витамин В-н төрлүүд болон ургамлын уурагууд мөн цэвэр бодисууд болох магни, төмөр, тэрчлэн гэдэс дотрын хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй чухал ургамлын шинжүүдийг агуулж байдаг тустай бүтээгдэхүүн юм.
Тэр дундаа Орос улсаас оруулж ирсэн “Слава” бүтээгдэхүүнийг сонгохыг хэн бүхэн нялх, нярай хүүхдийн гэр бүлд санал болгож сурталчилдаг.
Гэтэл Слава хүүхдийн будаанаас өнгөрсөн 4-н сард хар өтнүүд гарч цахим ертөнцөөр дэлгэгдэж байсан. Харин өнөөдөр “дахин” энэхүү Слава хүүхдийн будааг уутнаас задалхад дүүрэн “өт” болон “амьд эрвээхэй” гарч ирсэн байна.
Тесо группын охин компани болох “Агь” компанийн импортлон оруулж ирдэг “Слава” брендийн будаа, элсэн чихэр, хүүхдийн будаа буюу каш зэрэг бүтээгдэхүүнийг Орос улсаас импортлон оруулж ирдэг. Гэтэл нялх, нярай хүүхдийн хоол хүнсэнд анхаар хандуулах Мэргэжлийн Хяналтын Байгууллага нь “Тесо” группт хяналт, шалгалт явуулдаггүй бололтой. Өт гарч байсан бол одоо амьд эрвээхэй гарч ирнэ гэдэг байж боломгүй юм. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Орос улсаас оруулж ирсэн гар дээрх бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж сэрэмжлүүлдэг.
Харин импортлон оруулж ирэх компаниудад хяналт, шалгалт хийгдэхгүй, хийдэггүй нь удаа дараагийн иргэдийн гомдлоос харж болно. Цахим ертөнц гэж хэн нэгэн алдаа, дутагдал гаргавал шууд л хэдэн сая хүн үзэх боломжтой. Ингэснээр мэргэжлийн байгууллагын ажил хийддэггүй гэдэг ойлголтыг улам нэмэгдүүлж өнөө сурталчилгаанд хэдэн саяар цацах компанийн нэр хүнд болон борлуулалтанд сөрөг нөлөө ихтэй гэдгийг мэдмээрсэн. Өнөө үед жижиг гэлтгүй бүх бараа бүтээгдэхүүнд хяналт, шалгалт, анхааралтай байж ямар ч алдаа гаргахгүй байх цаг болжээ.
Эх сурвалж : cityinfo.mn
Зочин · 2016/09/21
Arail vmaa eejvvd mini uursduul bolgoomjtoi bhgvi bol ziwvvn tsag shvv
Зочин · 2016/09/20
ene eyr n ih hogiin umaa bainga iim ut gj bhii