Шинэчлэлийн Засгийн газрын анхны хуралдаанаар Төрийн ордныг түмэн олонд нээлттэй болгох шийдвэр гарсан билээ.

Үүнээс хойш жил гаруйн  хугацаанд 222 200 гаруй үзэгч Төрийн түүхийн музейтэй танилцаад байна. Энэ жил Тулгар төрийн 2222 жилийн ой тохиож буйг бэлгэдэн 222 200 дахь зочноо өнөөдөр 11:40 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг баяр хүргэж, бэлэг гардууллаа. Азтанаар Чингилтэй дүүргийн иргэн Д.Болормаа тодорсон юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Төрт ёсны 2222 жилийн түүхтэй монголчууд түүхээ дээдлэх, монголоороо омогших, бахархах хүсэл тэмүүлэл их байгааг энэ жил гаруйн хугацаанд Төрийн ордонд зочилсон иргэдийн тоо харуулж байна” гэж  энэ үеэр онцоллоо.

Х.Даваа