Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүр супермаркетуудын лангууны үнэ кассын үнэ ялгаатай байдагтай холбоотойгоор хэрэглэгчдээс ирсэн гомдлын дагуу ШӨХТГ-аас шалгалт хийжээ.

Уг шалгалтанд “Оргил”, “Номин”, “Миний дэлгүүр”, “Макс”, “Баясах”, “Замбала” зэрэг супер маркетуудыг хамруулжээ.  Энэхүү шалгалтаар зарим дэлгүүрүүдэд кассын үнэ лангууны үнэ зөрсөн зөрчил ихээр илэрсэн байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баясах-32” дэлгүүрээс 26 нэрийн барааг сонгон авч үзэхэд 10, “Замбала” дэлгүүрээс 23 нэрийн бараа сонгосноос 9 барааны үнэ зөрүүтэй байсан байна. Лангууны үнэ 1200 төгрөг байхад кассанд бичүүлэхэд 1800 төгрөгийн үнэтэй байсан зэрэг зөрчлүүд илэрсэн аж. Тиймээс дээрх дэлгүүрүүдийг 10 сая төгрөгөөр торгосон байна. Тус хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа аж.

Х.Даваа