“Эмээлт” өртөөнөөс баруун хойд зүгт одоо ч газар хөдлөлт мэдрэгдэж байна
2013/10/14
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр орой “Эмээлт” өртөөнөөс баруун тийш 10 км-ийн зайд 22 цаг 10 минутын үед 3,5 магнутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тэгвэл Төмөр замын “Эмээлт” өртөөнөөс баруун хойд зүгт 11 км-ын зайд /Ө-470 95I 00II У-1060 49I 00II/ одоо ч газар хөдөлсөөр байгаа юм байна.
Энэ талаар Одон орон геофизик судлал төвийн судалгаа арга зүйн багын ахлагч Ч.Батсайхан “3,5 баллын гэдэг чинь яг тэр голомт дээр ойролцоогоор 5 баллын газар хөдлөлт болсон болов уу. Гэхдээ одоогоор хүний амь эрсдсэн, хохирол их хэмжээгээр учирсан зүйл алга байна” гэлээ.
Хамгийн газар хөдлөлтийн идэвхжилтэй бүс нь Эмээлтийн нутаг дэвсгэр юм байна. Энд 2004 оноос хойш огцом газар хөдлөлтийн тоо өсчээ. Өнгөрсөн онд өдөрт 20-30 удаа бага суларалтай газар хөдлөлт болсон аж.
Х.Даваа