Барилга дээрээс унаж гэмтжээ
2013/10/15
Барилгын осол аваараас болж хөдөлмөрийн насны залуус амиа алдах явдал их гарч буй. Өдөр өнжилгүй гарч буй барилгын осол аваарыг холбогдох газрууд анхааралтай авч, хяналт шалгалтаа чангалах шаардлагатай болоод байна.
Өчигдөр Баянгол дүүргийн 18-р хорооны "Аморе" зочид буудлын өргөтгөлийн барилга дээрээс тус барилгын гэрээт ажилчин 46 настай эрэгтэй Э гэгч нь 2-р давхарт цахилгааны ажил хийж байгаад хонгилд унаж баруун хөлөө хугалж гэмтээсэн байна.
Уг хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм.