Баянзүрх дүүргийн “Улаан загалмайн хороо”-ноос дүүргийнхээ иргэдэд хандаж нэгэн урилгыг хүргүүлж байна.

Аравдугаар сарын 18-н буюу ирэх баасан гаригт 12.00 цагаас эхлэн бүтэн өдрийн турш “СОНТЕМ ДЕНТ” шүдний эмнэлгийн эмч нар дүүргийн харьяат иргэдэд үнэгүй, үзлэг эмчилгээ хийх аж.

Уг арга хэмжээг дүүргийн Засаг даргын “Тамгын газар”, “Улаан загалмайн хороо”-ноос хамтран зохион байгуулж байгаа юм.

“СОНТЕМ ДЕНТ” шүдний эмнэлгийн эмч нарын үзлэг эмчилгээ 12 дугаар хорооны нутагт байрлах иргэд Чулуун-Овооны автобусны буудлын зүүн талд байрлах дүүргийн Иргэний танхимд болох юм байна.

Х.Даваа