Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны тэргүүлэгчид хуралдаж Монгол Улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамбын барилдах эрхийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж, сар шинийн барилдаанд гурав давсан бөхийн байг олгохгүй байхаар шийдвэрлэв.

  Усан могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдааны дөрвийн даваанд Ч.Санжаадамба барилдахдаа "Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн 4.4-ийн "д"-д заасан гутлын өлмий дээр гишгэж мэх хийж унагавал дахин барилдуулна гэсэн заалтын дагуу хөлийн цэц дахин барилдуулахаар шийдвэрлэснийг эсэргүүцсэн. Үүнээс гадна энэ үеэр дайрч давшлах, бүдүүлэг үг хэлэх зэргээр төрт ёсны их баяр, ёслолын үеэр олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргасан учраас уг дүрмийн 7.3-ийн "Г" заалтын дагуу ийм шийтгэл оногдуулжээ.

 Д.Өлзий