Шинэчлэлийн Засгийн газар энэ онд зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбохоор ажил хийхээр болсон юм. Энэхүү ажлын талаар Зам тээврийн яамны сайд А.Гансүхээс тодруулахад  “Гэрээ ёсоор арваннэгдүгээр сарын 1-нд хүлээлгэж өгөх ёстой. Дорноговь, Баянхонгор аймгийг хатуу хучилттай автозамаар холбочихсон. Аравдугаар сарын 30-нд Дундговь, Сайншандын хатуу хучилттай замын ажил дуусна. Өмнөговь, Хөвсгөл, Дорнод аймгийн автозамын хучилтын ажил цаг агаараас шалтгаалж удаашралтай байгаа” гэсэн юм.

Уг замын ажлыг  + 10 хэмээс доош нөхцөлд асфальтан хучилт хийж болохгүй учраас дээрх гурван аймгийн хатуу хучилтыг зогсоогоод байгаа аж. Харин зам барилгын далангийн ажил явагдаж байгаа юм байна.

Нийт 570 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайгаас 444 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн аж.

Х.Даваа