Өнөөдөр П.Өлзийсайханыг шүүх хурал болно
2013/10/17
Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханд холбогдох хэргийг шүүх хурал 11:00 цагаас болно. Түүнийг бусдад санаатайгаар гэмтэл учруулсан гэх үндэслэлээр эрүү үүсгэн хавар тавдугаар сараас хойш хорих 461-р ангид саатуулаад байгаа юм. Энэ явдал нь авилгын хэргээр ял эдлээд гарч ирсэн хууль хяналтынхны өөрсдийнх нь өшөө авалт байсан эсэх асуудлаар П.Өлзийсайханы өмгөөлөгчид мэдээлэл хийж байсан билээ.
Энэ хугацаанд түүний өмгөөлөгч Л.Баттогтох болон түүний ар гэрийнхэн “Хууль хяналтынхан П.Өлзийсайханаас өшөө авахын тулд зохиомол хэрэг тулган хүлээлгэх гэж байна” хэмээн мэдэгдээд байсан. Гэвч өмгөөлөгч Л.Баттогтохыг энэхүү мэдэгдлийнх нь төлөө бусдыг хэвлэлээр гүтгэн, нэр төрийг нь гутаасан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллага шалгаж эхлээд байгаа аж.
Х.Даваа