Цэрэг татлага орон даяар эхэллээ
2013/10/17
2012 оны I ээлжээр татагдсан цэрэг дайчдыг халах, энэ оны II ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагаа улс орон даяар өнөөдрөөс эхэлж байна. Тиймээс цэргийн жинхэнэ албанд татагдагчид нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу тогтоосон өдөр, цаг хугацаанд цэрэг татлагын байранд болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй.
Харин цэргийн жинхэнэ албанд татагдагч зарлан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагын байр болон товлосон газарт ирээгүй бол тухайн иргэнийг 50000 хүртэл төгрөгөөр торгож захиргааны хариуцлага хүлээлгэх юм.
Түүнчлэн ажил олгогч болон бүх шатны боловсролын байгууллагууд цэргийн насны иргэдээ цэргийн жинхэнэ албанд татагдмагц нь ажил, сургуулиас нь түр чөлөөлж, цэрэг татлагын байранд ирүүлэх үүрэг хүлээж байгаа.
Х.Даваа