Хэсэг Арабууд шонхор шувуу, угалз зэрэг амьтныг олноор нь хяджээ. Ингэхдээ хоолойг нь хэрчиж, толгойг нь таслан тохуурхаж. Нэгэнт үхсэн хөөрхий амьтдын дэргэд баатарлагаар гэрэл зургаа татуулж цахим хуудсандаа байршуулан гайхуулжээ. Тэдэнд ийн дураараа аяглахыг хэн зөвшөөрөв. Салбарын яам ямар хяналт тавьж ажиллаж байна вэ.

Монголын мэргэшсэн анчдын нэгдсэн холбооны тэргүүн Д.Гэрэл хууль бус ан, нууц тогтоолоор шонхор агнаж буй асуудлаар хөлөө хүрэх газраа заргалдаж, сайдын чихэнд дуулгаж яваа. Өвгөн анчин монголчууд өөрсдөө ч хайрлаад агнадаггүй ховор амьдтыг үгүй хийж байгаад халаглаж салбар яам, Засгийн газарт ч захидал бичсээр буй.

Түүний олж мэдсэнээр өнгөрсөн онд хууль бусаар 310 шонхор агнуулсан. Энэ жил дахин ан агнуурын хууль бус наймааны нууц тогтоолыг наймдугаар сарын 30-ны өдөр гаргаж 216 шонхор бариулаад эхэлжээ.

2013 оноос эхлэн манайх шонхорыг экспортлохыг хориглосон. Гэхдээ судалгаа шинжилгээ, соёлын чиглэлээр хил давуулах төрийн зөвшөөрөлтэй нэгэнд энэ шийдвэр нөлөөлөхгүй. Соёл уламжлалаа хөгжүүлэх зорилгоор агнаж болно гэх энэ халхавчны цаана хууль бус шонхорын наймаа газар авсаар байна. Мөнгөндөө эрдэж, Монголоос юуг ч худалдаад авчихна гэсэн бодолтой Арабууд шонхор шувуунд цадалгүй одоо цагаан зээр, угалз, аргаль, зэрэг амьтдыг агнах болжээ.

Өнгөрсөн сард гэхэд “Монгол Сафари” ХХК-ийн эзэн У.Буяндэлгэр, “Луук Монголия” ХХК, “Степ Номад” ХХКомпаниудын эзэн Г.Баттулга Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Д.Даваасамбатай хуйвалдаж ан хийх зөвшөөрөл авсан байгаа юм. Ингээд таван угалз хууль бусаар агнасан байна гэдгийг өвгөн анчин Д.Гэрэл хэлж байсан.Энэ бүгдээс үзэхэд Монгол улс ховор ан, амьтандаа дэндүү хайргүй хандаж байна. Ганц иргэн тэмцээд үр дүнд хүрэхгүй нь мэдээж. Салбарын сайд үүнд анхаарлаа хандуулах ёстой.

1o269din64mo1q6kp5n9d5c8c6.jpg

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу