Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханыг шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон юм. Түүнийг бусдад санаатайгаар гэмтэл учруулсан гэх үндэслэлээр эрүү үүсгэн хавар тавдугаар сараас хойш хорих 461-р ангид саатуулаад байгаа.  Энэ явдал нь авилгын хэргээр ял эдлээд гарч ирсэн хууль хяналтынхны өөрсдийнх нь өшөө авалт байсан эсэх асуудлаар П.Өлзийсайханы өмгөөлөгчид мэдээлэл хийж байсан билээ.

Тус хуралд улсын яллагч Ш.Баярбилэг болон өмгөөлөгч И.Сосорбарам, Л.Баттогтох нар оролцсон. Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Өлзийсайханы хүсэлтээр сэтгүүлчдийг оруулахгүй хаалттай болж өндөрлөлөө. Харин Чингэлтэй дүүргийн шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж, П.Өлзийсайханыг батлан даалтад гаргах шийдвэр гаргажээ.

Х.Даваа