З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар адилхан хариуцлага хүлээх ёстой
2016/10/12
Харин тэрээр Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар бол Монголоор тоглосон хүмүүс, хариуцлага тооцох ёстой хэмээн хэлсэн нь олны анхаарлыг татаж байна. О.Магнай АН дахь "Шонхор" фракц гэгчийн гишүүн тул УИХ-ын 2016 оны сонгуульд АН-ыг ялагдуулсан З.Энхболдын талаар хатуу үг дуугарч чадахгүй.
Гэхдээ Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын толгойлсон Засгийн газарт хариуцлага тооцож буй тохиолдолд АН, УИХ-ыг даргалж байсан З.Энхболдод хариуцлага тооцох нь зүй. Учир нь тэрээр УИХ-д олонхи байсан бүлгээ багцалж, бүхий л шийдвэрийг гаргуулж байсан нь үнэн. Иймээс ч АН-ын жирийн гишүүд бол З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт тэргүүтэнд энэ тэнцүү хариуцлага тооцохыг хүсч буй нь тодорхой.
Гэхдээ АН-ын жирийн гишүүдийн шүүмжлэл, хариуцлагаас бултахын тулд З.Энхболд өнгөрсөн засаглалын бүхий л буруугаа Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт тохохыг эрмэлзэх болжээ. 2016 оны 6 сарын 29-нд "Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь хувьчлагдсанд дургүй байгаа хүмүүсийг ойлгохгүй байна" хэмээж байсан З.Энхболд 10 сарын 5-нд "Эрдэнэтийн 49%-г улсад авах эсэх асуудал ҮАБЗ-өөр хэлэлцэгдээгүй.
Оросын хувь Монголд ирсэн нь хууль зөрчсөн бол шийдэх эрх нь МАН-д байгаа." гэсэн тайлбар өгөх нь тэр. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг ганцхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг л шийдсэн шүү гэж "бухаж" буй хэрэг. Энэ мэт явган заль, тайлбараараа "уснаас хуурай" гарахыг оролдож буй ч З.Энхболдод хатуу хариуцлага тооцох ёстой гэсэн саналыг Нээлттэй Ардчилсан Нам-Шинэчлэлийн Хөдөлгөөний залуус тэргүүтэй олон гишүүд нь гаргаж байгаа билээ.
Эцсийн дүндээ энэ бүхний цаана АН-ыг Ц.Элбэгдоржийн баг удирдах уу? З.Энхболд, Н.Батбаяр, Х.Баттулга тэргүүтний баг удирдах уу? гэсэн тэмцэл байгаа нь нууц биш юм.
Э.Мягмар
sonin.mn
Б. Билгүүн · 2016/10/12
Б. Билгүүн · 2016/10/12
ta yu gj bodoj bna