Хүний аминд хүрсэн сэжигтнийг оргон зайлах гэж байхад нь баривчилжээ
2013/10/20
Налайх дүүргийн II хороо, “Mustang” баарны гадна энэ сарын 18-нд Баянгол дүүргийн иргэн Э- нь машиндаа зургаан удаа буудуулж амиа алдсан ноцтой хэрэг гарсан. Уг хэргийн мөрөөр Налайх дүүргийн цагдаагийн газар, УМБГ-ын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллаж өнгөрсөн амралтын өдөр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг саатуулжээ.
Галт зэвсэг хэрэглэж хүний аминд хүрсэн сэжигтнийг "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас оргон зайлах гэж байхад нь баривчилсан байна. Тухайн газар үйлчлүүлж байсан залуус мансууруулах төрлийн бодисын хэрэгт шалгагдаж байсан гэнэ.
Х.Даваа
Зочин · 2013/10/21
mustang barnii gadaa gj bichsen l bn shdeee oilgoj un****chee
Зочин · 2013/10/21
Ter gazart uilchlulegui ter uyed ontsgoi baidal 4 udur zarlasan bsan uchir tuhain bar ni ajlaagui bsan ene bol gadaa ni bolson hereg setguulchid zuv medeelel olchood bichij bmaar yum
Зочин · 2013/10/21
Tiimee uneheer sain ajillajee. Getel Zorigiin hereg yagaad ingeed ilerchihdeggyi um boloo? Ene l sonin shuu..............