Өнгөрсөн жилээс эхлэн оюутны тэтгэлэг 70 мянгийг сараар нь өгч байсан билээ. Тэгвэл энэхүү тэтгэлгийг улирлаар нь өгдөг болсон. Үүний дагуу оюутнуудын тэтгэлгийг ирэх арванхоёрдугаар сард олгож эхэлнэ. Одоогоор энэ жил их, дээд сургуульд шинээр элссэн  оюутнуудын нэр, регистрийн дугаарыг тулгах ажил Боловсролын үнэлгээний төвд хийгдэж байгаа юм.

Оюутнуудын ес, арав, арваннэгдүгээр  сарын урамшууллын болон үндсэн тэтгэлгийг ирэх арванхоёрдугаар сарын дундуур оюутнуудын картанд шилжүүлэх аж.

Х.Даваа