Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчин жанжин штабын “Алдар” спорт хорооны өргөтгөлийн багана өнгөрсөн бүтэн сайн өдөр цутгалт авч байх үедээ нурж хоёр хүн гэмтжээ. Гэмтсэн хоёр хүний нэг нь одоогийн байдлаар  хөнгөн бэртэлттэй бол нөгөөгийнх нь биеийн байдал тааруу байгаа аж.

Улмаар тус өргөтгөлийн байрыг мэргэжлийн бус хүмүүс барьсан бөгөөд гүйцэтгэлийг нь хурандаа н.Дамба-Очир хийсэн байна. Мөн Цагдаагийн академийг төгссөн 30 сонсогчоор өргөтгөлийн байрны ажлыг хийлгэсэн гэх мэдээлэл ч гараад байгаа юм.

Х.Даваа

 

 
 photo IMG_20131022_131605800x600_zpsfce49a42.jpg  photo IMG_20131022_1316051800x600_zpsb00add22.jpg  photo IMG_20131022_131600-1800x600_zpsee8ae6c9.jpg  photo IMG_20131022_131541800x600_zps1185ab91.jpg