Манай улсад хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн нэгэн асуудал гарч ирдэг.  Энэ бол утаа сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдаж буй сэдвийн нэг.  Агаарын бохирдлыг буууулах талаар олон арга хэмжээ авч буй. Гэвч уг ажлуудын үр дүнг иргэд олж харахгүй байгаа  гэхэд болно. Харин энэ жилээс эхлэн агаарын бохирдолтой тэмцэхэд зөвхөн төр засаг биш, хувь хүний оролцоо хэрэгтэй болсон аж.  Учир нь агаар бохирдуулагчийн талаар мэдээлэл өгч, бодитой зураг аваад Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд ирүүлэх юм бол тухайн мэдээлэл өгсөн хүнийг урамшуулдаг болох гэнэ. Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоотойгоор хамтарч л шийдэж байж амжилтад хүрнэ гэж холбогдох албаныхан үзсэн бололтой.

Энэ талаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаан “мөнөөх Агаарын бохирдол бол Монгол Улсад хуримтлагдсан эдийн засаг, нийгмийн бодлогын гажуудал, хямралын  үр дагавар, хор хохиролын илрэл гэж би үзэж  байгаа. Утаа өөрөө гараагүй. Өнгөрсөн хугацаанд явуулж ирсэн бодлогын хор уршиг гарч байгаа нь энэ. Хот төлөвлөлт, барилга төлөвлөлт, гудамж талбайн төлөвлөлт гээд л замбараагүй явсныхаа горыг амсаж байгаа юм. Бид энийг арилгахын тулд зөвхөн утааны асуудлыг ярих бус үндэс язгуур, шалтаг шалтгааныг нь ярих ёстой. Өнгөрсөн хугацаанд утааны бохирдлын үзүүлэлтүүд 10-30 хувь багассан” гэсэн юм.

Мөн агаарын бохирдлын  хэмжээг цаг агаарын мэдээтэй адил телевизээр нэвтрүүлдэг болох аж.

Х.Даваа