Хан-Уул дүүрэг, Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах энэхүү 22.5 км урттай авто замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөж шинэчлэх ажил эхэлсэн юм. Тэгвэл Нисэхийн товчоо - Биокомбинат -Шувуун фабрик чиглэлийн 22.5 км автозамын нээлт маргааш болно.

Уг ажлын хүрээнд Бөхөгийн гол, Түргэний гол дээр 30 метр урттай хоёр гүүр барьжээ. Хоёр эгнээ, 9 метр өргөнтэй баригдсан тус замыг “Тотал Инж” ХХК шинэчлэсэн. Зам барилгын ажлын төсөвт өртөг 30.4 тэрбум төгрөг байна. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газраас зам барилгын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллажээ.

Нисэхийн товчооноос Биокомбинат хүртэлх авто замыг 1972 онд, Биокомбинатаас Шувуун фабрик хүртэлх авто замыг 1985-1987 онд барьж ашиглалтад оруулсан бөгөөд үүнээс хойш их засвар хийгдэж байгаагүй аж.

Х.Даваа