Түрээслэгчид болон удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй байна
2013/10/25
“Нарантуул ” захад өнгөрсөн наймдугаар сард гал гарч хүнсний зах тэр чигээрээ шатсан. Энэ гал түймрээс болж нэг хүн амь насаараа хохирч олон зуун хүмүүс ажлын байраа алдаж их хэмжээний хохирол учирсан юм. Тэгвэл галын дүгнэлт болоод хохирлын хэмжээг албаныхан өчигдөр гаргасан талаарх мэдээллүүд цацагдах боллоо.
Тус захад юунаас болсныг тогтоох галын дүгнэлт хоёр сар гаруй мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Н.Төгсбаяр “тухайн хүнсний зах доторх цайны газарт байх цахилгаан дамжуулах сүлжээнд шилжилтийн эсэргүүцэл үүссэний улмаас гал гарсан гэсэн шалтгаан нөхцлийг тогтоосон байгаа” гэлээ.
Галын дүгнэлт цайны газрын цахилгааны саатлаар үүссэн гэж тогтоогдож байгаа ч “Нарантуул”-ын түрээслэгчид болоод удирдлагууд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тэд гадны нөлөөтэй гэдэгт 100 хувь итгэлтэй байгаа аж.
Х.Даваа