Б.Баттогтох: Талийгаач маань хамрын ханиад ч хүрч үзээгүй...
2013/10/25
Өвөрхангай аймгийн Арвайхээрт энэ сарын 18-ны өдөр нэгэн бүсгүй төрсний дараа халдвар авсны улмаас нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал 25 настай Ц.Я хэмээх 25 настай бүсгүй энэ сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээрт байрлах төвийн бүсийн оношлогооны төвд амаржсан байна. Тэрбээр өөрөөрөө төрсөн ч хярзангийн урагдалттай төрсөн байна. Тиймээс эмч нар бүсгүйн хярзанг оёхдоо халдвар оруулсан бололтой 18-ны өдөр нас барсан байна. Энэ хэргийн талаар талийгаачийн нагац ах Б.Баттогтохоос утсаар цөөн зүйл тодруулснаа хүргэе.
- Та болсон явдлын талаар ярьж өгөхгүй юу?
- Талийгаач маань энэ сарын 17-ны пүрэв гарагийн орой өөрөөрөө төрсөн юм. Хярзан нь урагдсан гэхээр нь оёулсан. Тэр оёдол хийж байхдаа л халдвар аваад л...
- Хярзанг оёж байсан эмч бээлий өмсөөгүй байсан уу?
- Төрөх өрөөнд хяналтын камер байдаг. Тэр бичлэгээс үзэхэд ариутгасан үгүйг нь мэдэхгүй, ямар ч байсан бээлийтэй байсан. Харин хажууд нь байсан эх баригч, бага эмч гээд байгаа хүүхэн нь болохоор юм дөхүүлж өгөхдөө зарим үед бээлийтэй, зарим үед бээлийгүй байсан.
- Хярзанг оёж байсан эмч нарийн нэрийг хэлэх боломжтой юу?
- Хярзанг бол Мөнхбат гэж эмч оёсон. Эх барих бага эмчийг нь Чанцал гэдэг.
- Тухайн үед эмч нар согтуу байсан уу?
- Тэрийг сайн мэдэхгүй байна. Бичлэгэн дээр бол согтуу хүний хөдөлгөөн байхгүй байна лээ. Гэхдээ хүмүүсийн яриагаар манай талийгаачийн өмнө хоёр хүн төрсөн юм билээ. 4 цагт амаржсан эхийн гэрийнхэн нь айраг, ууттай юм оруулж өгсөн гэсэн. 8 цаг өнгөрч байхад бас нэг эх амаржсан юм. Тэр бүсгүй хоёр согтуу эмчээр эх бариулчихлаа гэж ярьж байсан.
- Талийгаачийн хувьд анхны төрөлт үү?
- Тийм
- Өөрөөрөө төрсөн гэхээр хүндрэлгүй төрж дээ?
- Тийм. Өөрөө бол хүндрэлгүй төрж байна лээ. Төрж байх үеийн бичлэгийг би өөрөө харсан. Тэгж байхад эмч нар төрүүлэх гэж жоохон дарж байсан.
- Хүүхэд нь эрүүл төрсөн үү?
- Тиймээ, шинэ хүн нь эрүүл байгаа.
- Талийгаачийг хэзээ хөдөөлүүлэх вэ?
- Ирэх даваа гарагт хөдөөлүүлнэ.
- Шүүх эмнэлэгт хандаж, задлан шинжилгээ хийлгэсэн үү?
- Задлан шинжилгээ хийсэн. Задлан шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарна гэсэн.
- Эмнэлэгийн зүгээс энэ хэрэгт ямар тайлбар хэлж байх юм?
- Халдвар орсон байна. Дүгнэлтэн дээр нь ч тэгж бичсэн байгаа. Нас барахаас нь өмнөхөн Улаанбаатараас түргэн дуудаад ирсэн юм. Түргэний хоёр эмч нь сүүлчийн арга хэмжээг авъя гээд нэг тариа хийсэн юм. Тэгээд л удалгүй нас барсан.
- Талийгаач нь хууч өвчинтэй байсан уу?
- Ерөөсөө тийм юм байхгүй. Жирэмсэн болоод гурван сартайгаасаа л Улаанбаатарт ЧЭМН-д жирэмсний хяналтад орсон. Жирэмсний өгөх ёстой бүх үзлэг шинжилгээнд хамрагдаад, сар болгон үзүүлээд хүүхдээ 3D эхогоор хүртэл харуулаад, өөрөө ч хүүхэд нь ч эрүүл байна гэж байсан. Хамрын ханиад ч хүрч үзээгүй хууч өвчингүй хүүхэд.
Ажилдаа хариуцлагатай, анхаарал болгоомжтой хандаагүйн улмаас нэг хүүхэд өнчирч, нэг хүний алтан амь эрсдсэн энэ хэргээс эмч, эмнэлгийн ажилтнууд сургамж авч, ажилдаа хариуцлагатай хандахыг анхааруулан, шаардаж байна.
А.Баярмаа
Зочин · 2013/10/29
archaagui bas ajliin hariuclagagui ymnuud ****val taarna. yadaj hun chanartai bgaasai
Зочин · 2013/10/29
ene maliin emch shig hvmvvsiig yana daa hedii boltol ingej hvnii amiar togloh yum boldoo vldej bga vr hvvhdiinhen ireedvig yah gej bna hariutslaga hvleeh heregtei
Зочин · 2013/10/28
Энэ бол цэвэр эмчийн хариуцлага гэж бодож байна.. Яахаараа өөрөөрөө зүв зүгээр төрчихөөд ийм юм болдог байна? Нялх амьтан л хэцүү байна даа.
Yana daa · 2013/10/28
Hetsuu ch yum daa, hairan busguin. Haluun ami, hunii horvoog. Ehgui ongorooh hairan huu,Tsagaan halaatni goluudad zohison yalig ni ogoh heregtei
Зочин · 2013/10/27
2011 ond turuh gej bsan eh vrteigee, 2012 ond bas ervvl tursun huuhdiin ami nasaar togloson Arvaiheeriin turuhiin tasgiinhan odo bolloo sh dee hichneen hvnii amiaar toglodog yum be Munkhbat tegvvtei humuus.tsagdaa huuliinhan bolohhor hoorondoo yariad tohir gedeg. ene bol vnen barimt....................
Зочин · 2013/10/26
Emch Nar iim baij bolokhgvi Yagaad Zvgeer uuruuguu Tursun khvn iim boldog yum be mongol Emch Nar chaddag yum aa ch chadakhaa bolichikhson yum bish vv ****** baij bolokh iim khariutslaggvi baij bolokhgvi sh dee zaluu khvnii amidraliig bas ter nyalkh vr ekhiigee ch kharj chadalgvi ene khorbood vldej bgaa Emch nart khariutslaga tootsokh tsag boljee ajilaas n khalaad ungurdug esbel tegsgeed l ungurnu duu
Зочин · 2013/10/26
Энэ бүсийн оношлогоо эмчилгээний төв гээд байгаа эмнэлгүүдээ холбогдох яамдууд анхаармаар юмаа. Жил гарны өмнө Зүүн бүсийн оношлогоо гээд байгаа газар бас ийм хэрэг гарсан шдэ. Тэр эмч нарт ямарч хариуцлага тооцоогүй өнгөрсөн. Одоо үед эхийн эндэгдэл гэх зүйл байх ёсгүй. тэр тусмаа эх төрөх үедээ ямар нэг хүндрэл өгөөгүй байхад.... Эмч нар минь хариуцлагатай байгаачээ