Нисэхийн чиглэлийн замыг нээлээ
2013/10/26
Нисэхийн товчоо - Биокомбинат - Шувуун фабрик чиглэлийн 22.5 км автозамын суурийн хучилт дууслаа. Өнөөдөр энэхүү замын нээлт албан ёсоор боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга болон УИХ-ын гишүүн Л.Болд Ц.Оюунгэрэл нар оролцсон байна.
Нисэхийн товчооноос Биокомбинат хүртлэх авто замыг 1972 он, Биокомбинатаас Шувуун фабрик хүртэлх авто замыг 1985-1987 онд барьж ашиглалтанд оруулсан бөгөөд түүнээс хойш ганц ч удаа их завсар хийгдээгүй юм. 30,4 тэрбум төгрөгөөр баригдаж байгаа Нисэхийн товчоо – Биокомбинат - Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Тотал Инж” компани хийсэн ажээ.
А.Баярмаа