Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар сүүлийн хэдэн сар олны анхааралд байгаа. Учир нь тус эмнэлгийн ажилчид Эрүүл мэндийн сайдын томилсон хүнийг эсэргүүцэж, суулт жагсаал зохион байгуулж байсан нь сүүлдээ ажил хаялт зарласан билээ. Тэгвэл эмнэлгийнхээ удирдлагыг эсэргүүцэж, суултад оролцсон зарим эмч, тасгийн дарга нарыг тус эмнэлгийн дарга нь ажлаас халсан байна. Ажлаас халагдсан хүмүүсийн дунд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нар багтсан тул одоо гэмтлийн эмнэлгийнхэн яаралтай хагалгаа хийхийн тулд Эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах төвөөс эмч нарыг авчирч, туслалцаа авч байгаа гэх мэдээлэл өнөө өглөө гарсан юм.

Энэ талаар ГССҮТөвийн захирал Ц.Энхбаяраас тодруулахад “Би энэ эмнэлгийн захирлын албан тушаалд томилогдоод 33 хонож байна. Энэ хугацаанд эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж байгаа өнөөдрийг хүртэл. Үүсээд буй нөхцөл байдлын хувьд 160 орчим эмч, сувилагч нар ажлаас халагдах өргөдлөө өгсөн. Өнөөдрийн байдлаар ажил албан тушаалаа орхиод ажил хаясан ажилчид байхгүй. Энэ  сарын 30-ний өдөр өдөр  хуулийн хугацаа байгаа. Үүний дагуу  бид нар таньтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэрээгээ цуцалж чадахгүй гэдгээ албан ёсоор халагдах өргөдлөө өгсөн ажилчидад өгсөн.Тэрнээс биш одоо ажлаа хаясан, Эх нялхасын эмнэлэгээс эмч нар ирж хагалаа хийгээгүй” гэсэн юм.

Ямартаа ч өнөөдрийн байдлаар ажил хаялт зарлаад, яаралтай хагалгаа хийхийн тулд Эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах төвөөс эмч нарыг авчирч, туслалцаа авч байгаа гэх мэдээлэл байна гэсэн мэдээлэл ташаа бололтой. Харин эмнэлгийн удирдлагуудын зүгээс халагдах өргөдлөө өгсөн ажилчидтай гэрээгээ цуцлахгүй хэмээн мэдэгдсэн аж.


Х.Даваа