Р.Сүмбэнхүү: Цаашдаа энэ арга хэмжээг зохион байгуулж байх хэрэгтэй
2013/10/28
Өнөөдөр 12.40 Их хотын хямдралын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ажиллагаа Их эзэн Чингис хааны талбайд болсон билээ. Уг арга хэмжээг Монгол Улсын Нийслэл хот үүсч байгуулагдсаны 374 жилийн ой тохиож буй зориулан зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн нийслэлийн өдрөөр магнай нь тэнийж буй хүмүүс бол ТҮК-ийн ажилчид юм. Өчигдөр л гэхэд тэдний төлөөлөл болсон хэд хэдэн хүнийг Гэрлэх ёслолын ордонд хурим хийлгэн “сюрприз” барьсан бол өнөөдөр хямдралтай худалдаанд оролцогсод дулаан нэхий дээлийг ТҮК-ийн есөн хүнд бэлэглэсэн юм. Мөн хямдралтай худалдаанд оролцохоор цугласан олныг бүгдийг нь хамруулсан сугалаат урамшууллыг мөн зарлаж байлаа. Таван богд ХХК л гэхэд 374 азтан тодруулсан бол бусад компаниуд 500 мянган төгрөгөөс нэг сая төгрөгийн азтан тодруулсан юм. Их хотын хямдрал хөл ихтэй байлаа. Хэрвээ амралтын өдөр энэ худалдааг нээсэн бол илүү олон хүн цуглах байсэн биз.
Чингисийн талбайд үндэсний үйлдвэрлэгчдийн нэг болох "Дархан нэхий" ХК компани уг арга хэмжээнд оролцож байлаа. Тус компанийн ТУЗ-ын дарга Р.Сүмбэнхүүгээс сэтгэгдлийг сонсоход "Нийслэлийн өдрөөр дорвитой арга хэмжээг зохион байгуулж байна. Тэгэхээр манай компаниас гадна монгол улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төв болон үйлчилгээний байгууллагууд Нийслэлийнхээ өдрийг энэ арга хэмжээнд оролцож байна. Тиймээс энэхүү арга хэмжээг цаашдаа зохион байгуулж байх хэрэгтэй үйл ажиллагаа болсон. Ажилчдад хүрсэн үйлчилгээ байх нь хамгийн чухал. Манай компани үндэсний үйлдвэрлэл арьс, ширээ боловсруулж нэхий дээл, гутал, нэхий тавчик, савхин эдлэл зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна” гэлээ.
Дашрамд дурдахад, Үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэл эрхэлдэг “Дархан” нэхий ХК нь жилд 20-30 хувиар ажлын байр нэмэгдэж олон хүнийг ажлын байраар хангадаг юм байна. Одоогийн байдлаар тус компани 400 гаруй ажилчдтай аж.