Сурагчдын амралтын хуваарь
2016/12/08
Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-ний өдрөөс эхлэнэ. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г өнгөрсөн аравдугаар сард баталж, хичээлийн жилийн бүтцээсээ хамаарч жил бүр өөрчлөгддөг сурагчдын амралт тогтвортой мөрдөгдөхөөр болсон.
Шинэ журмын дагуу Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд гурван долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжлэх юм. Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрана.
Аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдрөөс эхлэн 7 хоног амарч байх зохицуулалт хийв. Эл зохицуулалтыг хийснээр Монголын уламжлалт цагаан сарын баяр хэзээ болохоос хамааран хичээлийн жилийн бүтцэд жил бүр өөрчлөлт оруулах шаардлагагүй болсон.
-НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН АМРАЛТ-
1 дүгээр улирлын амралт
Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;
2 дугаар улирлын амралт
I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал 3 долоо хоног,
VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал 2 долоо хоног;
3 дугаар улирлын амралт
Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног;
Зуны амралт
I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.
-АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧДЫН АМРАЛТ-
1 дүгээр улирлын амралт
Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;
2 дугаар улирлын амралт
I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног,
VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног;
3 дугаар улирлын дундуур
Цагаан сарын амралт 1 долоо хоног;
3 дугаар улирлын амралт
Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;
Зуны амралт
I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.
zochin · 2016/12/09
yag id ubliin hyitend hicheeld oroh n hetsyy yumbn surguul tsetserlegiin oir orchim gulgaa ih yyssenees haltirch unaj bertchih geed esbel abto osold orchih geed hetsyy bn yyn deer anhaarlaa handuulbal sn bn 33-r surguuliin zahirgaand bagsh etseg ehchyyd heleed hychrehgyi bn ugluud hyyhdyyd utaagaar amisgalan yabj baihad deerees n mashintai hymyys mashiniihaa utaag yleelgeed zogchihno esbel yabah zamiig n taglaad zogschihno esbel dairch a lchih geed hetsyy bn aa
zochin · 2016/12/08
Suragchdin amraltand oorchlilt oruuldag ni buruu bna owliin hviten utaa uniar ni dund amraltin tanaad bhima
Зочин · 2016/12/08
Таалагдахгүй бн. өвлийн амралтыг урт байлгасан нь дээр байсан юм.
zochin · 2016/12/08
hotiihon tsagaan sar hiidgui um bh da huuhduud ni tsagan sarar amrahgui bhar bodohod
Зочин · 2016/12/08
Гурван-Ээлжээр хичээлэлдэг сургуулийн амаралтыг зөрүүлж цөөнч хоногоор хамаагүй хоёр ээлжээр хичээлүүлж болохгүй юу?