Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүлсэн.

Энэхүү шийдвэрийн дагуу энэ сарын 7-нд буюу ирэх бямба гарагт бүх нийтээр ажиллах юм.

НИТХ-ын тогтоолоор автомашины улсын дугаарын хязгаарлалтыг амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй байхаар журамласан байдаг. Үүний дагуу өнгөрсан арванхоёрдугаар сарын 30-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлээгүй.

Харин ирэх бямба гарагт 0,5 тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохгүй юм.