Сүүлийн мэссэжлэсэн хүн нөхөр маань байсан байна лээ…
2017/01/05
Сайн байцгаана уу би жирийн нэг айлын эмэгтэй байна. Би нөхөртөйгөө суугаад 5 жил хүүхэдтэй болоод 2,5 жил болж байна.
Би нөхөртөйгөө суухaaс өмнө нэг залуутай унтаад хаягдсан юм. Нөхөр маань энэ талаар мэднэ л дээ. Тэхдээ яадаг ч үгүй намайг үнэхээр их хайрладаг хүүдээ ч маш их хайртай хааяа нэг л архи уудаг байсан. Гэтэл ойрмогхон өмнөх залуу маань msg бичээд би хариу бичсэн юм. Урьдын зүйлсээ ярилцаад дугаараа өгөөд тэгсэн нөхөр маань үзчээд уурлаж байгаад гайгүй болсон л доо.
Тэгсэн дараа нь дахиад тэр залуу бичихээр нь би дахиад хариу бичсэн гэхдээ уулзах уу гэхээр нь үгүй гээд хэзээ ч чамтай унтахгүй гээд гэтэл тэр сүүлийн мэссэжлэсэн хүн нөхөр маань байсан байна лээ. Өмнөөс нь надтай шөнөжингөө бичсэн байсан. Тэгээд одоо тусдаа байна хэд л хонож байна нөхрөө санаад байна. Яах вэ туслаач…
иргэн · 2017/01/06
нөхөр хүүхэдтэй болчихоод юугаа өмнөх юмтайгаа зууралдсийн. чиний л буруу байна.
нэргүй · 2017/01/06
Нөхөр нь өөрөө өдөөд байхыг бодоход цаанаа юмтай болсийн биш үү. Ер нь яагаад хүний нэрийг барьж өөр хүн рүү мсж бичдийн. Энэ чинь өөрөө зүй бус явдал биз дээ. Нөхөр чинь онцгүй л хүн байна. Би бол танай нөхрийг увайгүй хүн гэж хэлнэ дээ.
бөбө · 2017/01/06
юу яриад байгаан ойлгосонгүй
Зочин · 2017/01/05
миний эхнэр архичин хэдэн сараар тэнээд явчдаг тэгээд нэг л өдөр юу ч болоогүй юм шиг ороод ирдэг тэр болгонд би уучилдаг байсан ,ийм маягаар 20 жил болжээ сая 16 он 12 сарын 30нд ажлынхаа ёолконд орно гээд гарсан одоо хүртэл алга эр хүнд тэвчээрийн олс тасардаг өдөр байдаг юм шүү
Хүлээ · 2017/01/05
үнэхээр чи уулзахгүй гэж бичсэн бол нөхөр чинь юунд нь уурласан юм бол доо? Ер нь чи дуугай л юу ч хийхгүй, залгахгүй, ярихгүй, ярьсан ч ярьсанд нь хариулаад тэр талаар эргэж сөхөлгүй нөхрийгөө л хар. Нөхөр чинь амьдралаа хайрладаг бол учиргүй гэр бүлээ бусниулахгүй л байх. Харин гуйж гувших огт хэрэггүй шүү. Мэдсээр байж, өөрөө өдөж тэрэнтэй хамаг зүйл ярьчихаад чамайг ярьсан зүйлдээ буруутгана гэж юу байсын. Гэхдээ тэрэнд эвгүй санагдахаар зүйл чиний талаас байсан болоод нөхөр чинь ингэж байгаа тул чиний хувьд дуугай л тэр хүний үйлдлийг хүлээх нь зөв дөө. Салахгүй дээ, итгээд дуугай л хүлээж бай. Ер нь тэгээд салчихвал, чи саналаа гээд яахав дээ. Юу ч хийхээ мэдэхгүй бол тэрний хөдлөхийг л хүлээсэн нь ононо. МОнгол эрчүүд гадаадынхнаас өөр шү. Элдвийн зөвлөгөө уншаад романтиклаад тэнэгтэв дээ. дуугай л хүлээ. Тэр уужраад ирнэ.
Зочин · 2017/01/05
gants amidrah amidrald gantsl amidraltai bh heregtei shd ongorsniig martah l heregtei bvgd chinii buruu
Зочин · 2017/01/05
novshin huuhen... hohi chin chi tegeed hayagdana biz. nuhur chin yhv er hun, uur saihan bvsgui zunduu oldono, mani hund bol songolt ni bn. huuhedtei chamtai hugin ym l suusan boloh bhdaa