Н.Золжаргалын дур мэдэн хэвлүүлсэн 7 их наяд төгрөгийн үлдэгдэл “илжрэх” шахаад хэвтэж байна
2017/01/26
Хэрвээ ийм зарчимаар ажиллаж чадахгүй бол мөнгөний бодлого алдагдаж, иргэдийн амьжиргааны өртөг зардал өсөхөөс эхлээд түмэн зовлон нүүрлэж, улс орон дампуурдаг. Тун энгийн атлаа эмзэг, адармаатай, бас хамгийн чухал энэ зарчмыг Н.Золжаргал тухайн үед мэдэхийн дээдээр мэдсээр байж нийтдээ долоон их наяд төгрөг дур мэдэн хэвлүүлээд, түүнийхээ гурван их наядаар "үнэ тогтворжуулах” хөтөлбөр, орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилт, банкны ажилтнуудын урамшуулал, Зүүн өмнөд Азийн орнуудын тансаг зочид буудал, зугаа цэнгэлийн газруудад наргиж наадахад хайр найргүй цацаж хаясан байлаа. Гурван их наяд гэдэг бол бага мөнгө биш.
Түүнийг Монгол банкны Ерөнхийлөгчөөр томилогдсон 2012 оны намар намынх нь дарга басхүү анд найз Н.Алтанхуяг нь бондын мөнгө оруулж ирээд бараг л Монголын түүхэн дэх хамгийн баян Ерөнхий сайд болчихоод байсан бөгөөд тэд нэг өдөр уулзаж ярилцаад "Засгийн газар, Монгол банк хоёр хамтарч ажиллах санамж бичиг гаргаад мөнгө нэмж хэвлүүлье” хэмээн тохиролцсон байлаа. Энэ нь Америкаас авсан "Чингис бонд”, Японоос авсан "Самурай бонд” –оос мөнгө цохихын хажуугаар шинээр төгрөг хэвлүүлэх аргаар мөнгө идэх гэсэн хэрэг байв.
Ийнхүү Н.Золжаргал, Ерөнхий сайд Н.Алтанхуяг үгсэн тохиролцсоноор Монгол банкнаас даруй долоон их наяд төгрөг хэвлүүлж, гурван их наяд гаруй төгрөг салхинд хийсэх эхлэл тавигдаж, орон сууцны ипотекийн зээлийг хөнгөлөх нэрээр 1.5 их наяд төгрөгийг арилжааны банкууд руу чулуудсан байна.
Өмнө нь урьдчилгаанд 30 хувийг төлөөд жилийн 14 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай 100 сая төгрөгийн үнэтэй орон сууц зээлээр худалдаж авсан хүн банкинд сар бүр 891 мянган төгрөг төлж байсныг найман хувийн хүүтэй болгосноор сар бүр 635 мянган төгрөг төлдөг болгож бага зэрэг хөнгөлсөн учраас олон нийт маш их талархан хүлээн авсан болохоос биш үүний цаана ямар луйвар явагдаж байгааг анзаарсангүй. Үнэндээ ипотекийн зээлийн гол аргачлал нь дэлхийн хоёрдугаар дайны дараа Америкийн удирдагчид Батлан хамгаалах салбарын албан хаагчдыг орон байртай болгохын тулд хүн бүрт газар өмчлүүлэн түүнийг нь банкны барьцаанд авч зээлийн орон сууцаар хангасан технологийн хуулбар байлаа.
Ийм бэлэн жор хуулбарласан Н.Золжаргал ипотекийн зээлийн санхүүжилтэн дээр Монгол банкнаас шинээр хэвлүүлсэн төгрөгөөсөө 1.5 их наядыг нэмээд нийтдээ 2.6 их наяд төгрөгийг арилжааны банкуудад 4 хувийн хүүтэйгээр өгч эхлэхэд орон сууцны зээлийн хар бор ажлыг зохион байгуулах үндсэн үүрэгтэй байгуулагдсан Монголын ипотекийн корпороци/МИК/ хэмээн банк маягийн байгууллага дундаас нь хувь хүртэж эхэлсэн аж. Тодруулбал, арилжааны банкууд иргэдийн найман хувийн зээлийн төлбөрөөс авах хувиа авч, буцаагаад Монгол банк руу хийх схемээр мөнгө хүүлж эхэлжээ.
МИК нь эндээс жилд дунджаар 30 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажиллах болсон байна. Гэхдээ МИК-ийн данс руу байр худалдан авсан иргэдийн мөнгөнөөс өөр юу ч ороогүй аж. Тиймээс МИК гэгч нь үндсэндээ шинээр орон сууц эзэмшигчдийг шулдаг газар болж хувирчээ. Хэрвээ Н.Золжаргал төгрөг шинээр хэвлүүлэн ам.долларын ханшийг түүхэнд үзэгдээгүйгээр огцом өсгөхөд нөлөөлсөн ийм шулааны байгууллагыг санхүүжүүлэлгүй шууд татан буулгаад арилжааны банкуудтай ипотекийн нөхцөлийг арай өөрөөр тохиролцсон бол барилгын компаниуд өнөөгийнх шиг эргэлтийн хөрөнгөгүй болж, дөч орчим мянган айлын байр худалдан авагч байхгүй гацаанд орж балрахгүй байсан юмсанж.
Мөн ипотекийн зээлийн хүүг найман биш тав, зургаан хувь болтол бууруулах боломж ч байжээ. Барьсан барилга байшингуудаа борлуулж чадахаа больсон барилгын компаниудын дампуурал одоо арилжааны банкуудын ипотекийн зээлийг бараг бүхэлд нь зогсоогоод байна. Үнэ тогтворжуулах нэрээр ноос ноолуур, газар тариалангийн салбарт ажиллаж байгаа компаниуд руу оруулсан мөнгөний эргэн төлөлт ч сураггүй болсноос гадна дээр товч өгүүлсэн Н.Золжаргал өөрийнхөө хамтрагчдад дур мэдэн олгосон урамшуулал нэртэй олгосон мөнгөний асуудал ч босч иржээ. Мөн гадаадын тансаг зочид буудлуудад амарч цэнгэж, охид бүсгүйчүүдтэй наргиж, цэнгэж явахдаа нэг тэрбум орчим төгрөг цацсан асуудал ч сөхөгдөж байгаа юмсанж.
Түүний хэвлүүлсэн долоон их наяд төгрөгийн үлдэгдэл болох дөрвөн их наяд төгрөг өдгөө Монгол банкны агуулахад хог аятай л хэвтэж байгаа аж. Эдийн засгийн элдэв нэр томьёог огт дурдалгүй энгийн үгээр хэлэхэд Н.Золжаргалын тарьсан балгаас болж Монгол төгрөгийн ханш учраас Авлигатай тэмцэх газрынхан мань эрийг шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨ.МН
бфбфц · 2017/01/27
энэ нэг хужаа царайлсан дурак монголын ард түмнээр мөн ч их тоголох юм даа. цаазлуул таарна
Bat · 2017/01/27
Hujaa mayagin pizda
ардууд · 2017/01/27
Улсыг хохиролгуй болго!монгийг толуул
zochin9 · 2017/01/26
odoo ard tumen huuli huchnii baiguullaga tsagdaag harj bna jiriin irgen neg honi hulgailaad yl abdag ed ulsaa dampuuruulj ulsiin omch hulgaildag ene 2 t aimshigtai ih zoruu bna irged chini harj bna huleej bna
kkkkkk · 2017/01/26
Хуучнаар Мах хомпинаатын няабуу хийж чадаагүй золигоор ямар ухаан нь эргэсэн амьтан Монгол Баанкны закирал тавьдаг байна да нохой ох
зочин · 2017/01/26
больж АТГ шалгавал таарна
Зочин · 2017/01/26
ийм тэнэг юм уншаад уурлаад байгаа нөхдүүд бас байнаа
Золоо · 2017/01/26
Монголын хуулийнхан ажиллаж чаддаг эсэхээ харуулах олон л гэмт хэрэг,ээдрээтэй хариу нэхсэн асуудлууд бна.Алтанхуяг,Батбаяр,Сайханбилэг,Баярцогт,...гээд л цуварна.Элбэг үлдсэн хугацаанд ер нь луйварчдын хумсалсан асар их хөрөнгийг "Хөгжлийн сан"байгуулан түүндээ төвлөрүүлэн улсыг хохиролгүй болгох ажлыг эхлүүлбэл төр,түмэнд хэрэгтэй тустай ажил болж түүхэнд сайн тал нь хэтийдсэн ерөнхийлөгч гэж үнэлэгдэх боломж байгаа юм.Гэтэл идээ бээр болсон,луйварт гаршсан нөхөд олон юм ярихаар хүч нь суларч халираад бна.Тэгэх шаардлагагүй.Бүхнийг ард түмний нэрийн өмнөөс хийхэд тэд хүрээлээд л авна.Ц.Нямдорж шударга байхыг хичээдэг боловч хүний өөрийн олон гэмт этгээдийн үйлдлийн хажуугаар дуугүй өнгөрсөн нь гэм болж үлдэнэ...Н.Золжаргалын хувьд харин Ц.Нимка:"Та нар ийм хүнд Монгол улсын сан хөмрөгийг хариуцуулчихаад,дараа нь яаж балрахаа бодооч,наад нөхөр чинь хамаг мөнгө хамж аваад алга болвол яах юм,Н-ийн хэдэн хүүхэд америкд гарчихаад гольф тоглож явахыг байг гэхгүйдээ,"хэмээн хэлж байсныг чуулганы танхимаас сонсож байсан санагдана.Энэ бол түүний шударга зөв өнцөг гэлтэй...За тэгээд олон юм нуршилгүй хэлэхэд луйварчдийг "Хохирлоо барагдуул,...Тэгсэн тохиолдолд төр өршөөл уучлалыг харгалзан үзье."гэдгийг л зарчмаа болгох хэрэгтэй...Хуйвалдаж юм хүртдэг,эсвэл дуугүй байж байгаад,дэмжсэн мэт царайлж хувь хүртдэг,хамсаатан болж урьханд орсон нөхөд "Улс төрийн шийдэл"гэх нэрийн дор ацаглан саармагжуулах сонирхолтой учир түүнд автагдах хэрэггүй.Хаянхярваа,Чойжилсүрэн гээд сүлэлдэж мэдэх нөхөд "Тохиролцоод,тэгсхийгээд,сануулж анхааруулаад өнгөрөөх"маягтай юм дуугарч байсан шүү.
Зочин · 2017/01/26
turd gargaj bolohgvi heden hylgaich bainaa bayartsogt saihan balag elbegdorj zoljargal tegeed tsaashaa zunduu hylgaich nar bna
ИРГЭН · 2017/01/26
ЭБИЙГИЙН ШАХАЛТ ТУШААЛААР ХЭВЛҮҮЛСЭН , ДУР МЭДЭЖ МӨНГӨ ХЭВЛЭНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ
zochin · 2017/01/26
teneg gej helehees uur ug algadaa. Zoljargal guai ih yum meddeg tsaraildag hudlaa baidag gedeg ni unend oirhon gej oilgoloo.