МУИС-ийн багш, оюутнууд эсэргүүцлийн жагсаал хийнэ
2013/11/10
МУИС-ийн Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гарагийн орой хуралдаж, томоохон бүтцийн өөрчлөлт хийжээ. Тодруулбал, МУИС-ийн удирдлагууд салбар сургуулиудаа татан буулгаж, Хуулийн сургууль, Байгаль, нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Бизнесийн сургууль гэсэн үндсэн дөрвөн сургуультай болох асуудлыг хэлэлцсэн юм.
Харин энэхүү шийдвэрээ гаргахдаа МУИС-ийн багш, ажилчдаас ямар нэгэн санал аваагүй аж. Энэ талаар МУИС-ийн захирал А.Галтбаяраас тодруулахад “Өмнөх жил бид сургуулиудын дунд судалгаа явуулсан. Одоо Удирдах зөвлөлийн шийдвэр гарсаны дараа багш, оюутнуудтайгаа хамтарч ажиллана. Бидний энэ шийдвэр бол илүү чанартай, илүү сайн бүтэцтэй болгоход чиглэгдэж байгаа. Сүүлийн 20 жилийн Монгол Улсын боловсролын системийг харвал сургууль болгон хамгийн их хэрэгцээтэй гэсэн мэргэжлүүдээр шинэ сургуулиудыг бий болгож явсан. Одоо оюутнуудын авч байгаа мэдлэгийг илүү өргөн болгохын тулд сургуулийг томсгох ёстой гэж бодож байна" гэлээ.
Тэгвэл дээрх шийдвэрийг тус сургуулийн багш, ажилчид болон оюутнууд эсэргүүцэж өнөөдөр жагсаал хийхээр болжээ. Хамгийн гол нь МУИС-ийн багш, ажилчид, оюутнуудаас ямар нэгэн санал авалгүйгээр ийм шийдвэр гаргаж байгаад багш ажиллагсад нь ихээхэн дургүйцэж байгаа юм. Уг эсэргүүцлийн жагсаалд МУИС-ийн Үлйдвэрчний эвлэл, Оюутны холбоо, багш нарын холбоо нэгдэж байгаа юм байна. Жагсаал хийх бэлтгэл хангагдсаны дараа эсэргүүцлийн жагсаалыг сургуулийнхаа төв байрны гадна хийх гэнэ.
Хэрэв бүтцийн өөрчлөлт хийгдвэл Хуулийн сургууль, Байгаль, нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Бизнесийн сургууль гэсэн үндсэн дөрвөн сургуультай болно.
Ингэхийн тулд дараах сургуулиудыг татан буулгах нь:
Математик Компьютерийн сургууль
Физик Электроникийн сургууль
Мэдээллийн Технологийн сургууль
Хими, Хими Инженерчлэлийн сургууль
Биологи, Биотехнологийн сургууль
Газарзүй, Геологийн сургууль
Монгол Хэл, Соёлын сургууль
Нийгмийн Шинжлэх Ухааны сургууль
Олон Улсын Харилцааны сургууль
Гадаад Хэл Соёлын сургууль
Х.Даваа
Зочин · 2013/11/12
jagsaald ni ochij duu hooloigoo nemerley baiz. MUIS-iinhaan negdeed temtseerei. surguulia zugeer l baigaagaar ni avch uldie. xen ni bas ***rhon mergejleer surgadag gj ulger domog shig ym yriad bga ym be. sain sudalj medej baij am neegeerei
Зочин · 2013/11/12
ter shiidver gargaad baigaa heden erhmuud arai davraad bga ym bishuu. durtai neg ni uurchlult hiih neriidleer mungu ugaah boljee. zugeer heviin uil ajil***** ybuulj bga surguuliud tedend yaj gai bolson ym boloo. ydaj bhad ene bga heden setgegdluud ni dandaa neg btalig barichihsan bga ym bishuu.
Зочин · 2013/11/11
teglee gd ***l oor bosgo onoogoor orson medlegiin tuwshin ni ch oor tiim huuhduudiig niiluulj bolku shdee tgd negdwel teriigee yay gj bodoj bgan boldoo
Зочин · 2013/11/11
demjij bna, ****see zov togtooh heregtei shuu dee
Зочин · 2013/11/11
2 хон мэргэжлээр сургадаг ямар сургууль байна .
Тэнүүлч · 2013/11/11
Физик Электроникийн сургуульд байгаа хэдэн найзууд маань яанаа. Найз нь ойлголоо
Зочин · 2013/11/11
Зөв шүү дээ, хоёрхон мэргэжлээр сургадаг сургууль байснаас нэгдсэн нь төсөв санхүүгийн асар том хэмнэлт болно