Ахиад хэзээ өөр хүүхний аараас гүйгээд явчих бол гэж бодохоор л
2017/02/02
Сайн байна уу би 30 настай 2 хүүхэдтэй нөхөртэйгөө амьдраад 5 жил болж байна. Манай нөхөр уг нь их сайн хүн 2 хүүхэддээ маш их хайртай. Гэвч би эхний хүүхдээ төрүүлээд хэдхэн сартай ой хүрээгүй ахиад жирэмсэн 3 сартайд нь шинжилгээндэ ороход зүгээр байж байгаад 7 сартай давтан шинжилгээнд ороход тэмбүү гээд бэлгийн замын халдварт өвчин илэрсэн.
Тэгээд бөөн юм болсон манай хүн ч хүлээн зөвшөөрсөн. Архи уугаад согтуу байхдаа нэг удаа тийм зүйл болчихжээ ахиж тийм зүйл болохгүй энэ тэр гээд гуйсан би ч жаахан хүүхэдтэй ахиад том гэдэстэй ингэлээ тэглээ гээд аав дээрээ очиж чадахгүй тэр явдлыг нь өнгөрөөсөн.
Хэдэн жил тэрийг бодож шаналсандаа тэгээд арай гайгүй болж байтал саяхан 9 сард нэг хүүхнээс мсж ирэд би үзэж тараад ахиад бөөн юм болсон. Тэгээд нөгөө хүүхэнтэй нь ярьсан чинь танай нөхөр чинь анх миний дугаарыг гуйж авсан тэгээд яриад уулзий барий гэж гуйгаад хэдэн удаа уулзаж хоолонд орж кароакедэж явсан гэсэн. Унтаж хэвтээгүй гэсэн. Би ч салий гэж бодоод хэд хоног тусдаа байсан тэгсэн нөхөр ахиад хэлдэг үгсээ хэлсээр гуйгаад тэгж явсаар бид буцаад нийлсэн одоо хэдэн сар сайхан л байна. Бөөн хайр халамж үгнээс гараад л.
Даанч надад ямар ч итгэл байхгүй болчихлоо. Ахиад хэзээ өөр хүүхний аараас гүйгээд явчих бол гэж бодогдоод байнга хардаад тэр хүнийг ч өөрийгөө ч зовоогоод хэцүү юмаа. Хааяа ч бүүр яршиг өөрөө ч адилхан тэгээд өөр хүнтэй уулзаж учраад явдаг ч юмуу гэж бодох юм. Даанч хайртай болохоор чадахгүй юм. Эрэгтэй хүмүүс яагаад ийм т1 байдгийн бэ өөрийг нь гээд хайрлаад явж байгаа хүнийг гомдоогод өөрийг нь түрийвч гэж харж байгаа хүн рүү гүйгээд.
Би тийм ч яахаа алдсан амьтан биш намайг өдөж энэ тэр гэсэн хүмүүс байж л байна тэглээ гээд би өөрийг нь хуураад явахгүй амьдралаа 2 хүүхдээ бодоол амьдарч байна. Ингээд өнгөрсөн зүйлийг бодохоор бачимдаад яахаа ч мэдэхгүй юм.
egch · 2017/02/22
chi nuhurteigee haritsah haritsaa buh zuilee uurchluud uz dee
oogii · 2017/02/02
sursan yumyg suraar booj boldoggui yum aa. urchin tusakhyg bodokhod zunduu l asuudal baij dee!
Зочин · 2017/02/02
Hetsuu de hetsuu
pppp · 2017/02/02
хэзээ ч засардаггүй юм даа
zochin · 2017/02/02
ER YANHAN B NA