Ц.Нямдорж эцэг хүний хувьд үүргээ үнэхээр сайн биелүүлсэн эр. Анхбаяр хүүгээ улстөрд хөтлөн оруулахдаа ордонд туслахаараа ажиллуулж байв.

Жигүүр нь ургаж гүйцээд ГХЯ-д мэргэжилтэн болж, улмаар АНУ-ын Сан францискод суух консулын албыг хашин дипломат ёсонд нэвтэрч, өнөөдөр тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн МУИС-ийн УЗ-ийн гишүүн болтлоо өсөн дэвжлээ. Харамсалтай нь түүний зам дардан байсангүй. Төрийн захиргааны тэргүүлэх албан хаагч Н.Анхбаярын “Анлимитед” компани Эрдэнэт үйлдвэрт удаа дараа “шахаа” хийж тэрбумаар тоологдох ашиг төрөөс завшжээ. Үүнээс өмнө ГХЯ-ны Ёслол хүндэтгэлийн өргөөг барих 4,2 тэрбум төгрөгийг найзынхаа компанид тендергүй зуун хувь олгосон “зэмтэй”.

Н.Анхбаяр төрийн албан хаагчийн хувиар АТГ-т өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дээрх орлогуудаа, эзэмшдэг компаниудаа, банкинд дахь хадгаламжаа, адуу малаа хэрхэн тусгасан бол. Аавынхаа үрчгэр нүүрийг улалзуулан хялалзуулан, “шахаач Нямдорж” хэмээн цоллуулаад өөрөө ард нь нуугдсаар л байх уу.

Хэрэв ямар ч дэмжлэггүй энэ зэрэгт хүрсэн бол, төрөөс завшаагүй, түүнд зүтгэсэн бол хөрөнгө орлогын мэдүүлгээ олон нийтэд дэлгэж, эцгийн болон өөрийнхөө нэрийг цэвэрлэж авах цаг болсон баймаар. Алийн болгон аавын нөмөрт нуугдан суух вэ, Нямдоржийн Анхбаяр аа.

 
Э.Бат