Үс засуулбал: Эрхтэн хурц болно
2017/02/07
2017.02.07 / БИЛГИЙН ТООЛЛЫН 11
ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулбал: Эрхтэн хурц болно.
Наран ургах, шингэх: 08.00-18.04
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Шороо
Аргын тооллын 2 сарын 7, Ангараг гараг. Билгийн тооллын 11, Хэрцгий охин одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 18 цаг 04 минутад жаргана.
Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.