Манай улс хүнсний аюулгүй байдал тал дээр хайхрамжгүй ажилладаг гээд хэлэхэд буруудахгүй. Сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүнээс элдэв зүйл гарах нь энгийн үзэгдэл болжээ. Насанд хүрэгчдийн иддэг хүнснээс одоо түүрч хэмээн дуугүй өнгөрч болох ч үүнийг хараад дуугүй байж чадахгүй нь ээ.

Учир нь энэ сарын 08-нд хорооллын Номин их дэлгүүрийн супэрмаркетаас хүүхдэдээ Bebivita нэртэй хүүхдийн нухаш худалдаж авчээ. Гэтэл энэхүү нухашийг онгойлгоход дотроо хөлдсөн ус нь тунасан, үнэр орсон байсан аж.

Нэгэн уншигчийн хүсэлтээр бусдад сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээг хүргэж байна. Худалдан авагч уг нь он, сарын аван худалдаж авсан ч муудсан байжээ. Уг нухашны дуусах хугацаа таг нь дээрээ 31.10.2014 бичигдсэн байх юм.

 

 

 

 

 

Х.Даваа