Ц.Нямдоржид базуулсан УИХ, Засгийн газар
2017/02/09
“Би хүүгээ дэмжээрэй гэж ярьж өгсөн. Гэхдээ “Эрдэнэт”-ийн шахаа махаа шалгахгүй ээ, энэ 49 хувийг төрд зуун хувь авах асуудал л ярина” гэж их хурлын танхимд улайм цайм хэлж чаддаг Ц.Нямдоржид 65-ын бүлэг, Засгийн газар тэр чигээрээ базуулжээ.
Намын бүлгийн хурал нь “цамнасан” багшдаа загнуулж суугаа сургуулийн хамгийн доожоогүй ангийхан шиг болсоор удаж байна. “Эрдэнэт”-ийг худалдан авсан олон улсын гэрээг хүчингүй болговол гадаад ертөнцөд Монголын нэр хүнд унах, цаашлаад олон улсын шүүхэд буруудах, их хэмжээний мөнгөн торгууль төлөх уршигтайг эдийн засагч гишүүд нь сануулж үзэв. Гэвч дийлэхгүйгээ ойлгоод бүлгийн хурлаасаа хамрын ханиадны шалтгаанаар чөлөө авдаг болов. Харин “Эрдэнэт”-тэй эрх ашгаараа холбогдсон, холбогдохыг хүссэн “баагийнууд” нь даган баясч суудаг аж.
Тиймдээ ч бүлгийн хурлын шийдвэрээ хууль ёсны эцсийн шийдвэр мэтээр олон нийтийн сүлжээнд шөнийн цагаар оруулснаа Нямкад үзүүлж, далан дээрээ алгадуулан магтуулах... УИХ-ын сонгуулиар Ц.Нямдорж ялалтын туг нь болж өгсөн нь үнэн.
Харин түүнд базуулсан МАН-ын олонхийн шийдвэр энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд намаа унагах нүх нь болж байгааг ойлгох сөхөөтэй хүн байна уу, энэ намд...
Ш.Даваа
зочин · 2017/02/09
Нямдоржийн ачаар Эрдэнэтийг Монголын төрийн өмчид авбал гадныханд нэр нүүрээ барсан хэрэг болох биз. Аваад л үз. Дараа нь бүгдээрээ өмдөндөө баана биз.
Зочин · 2017/02/09
Nuyamkaa zovoo bas lag shuu kk
Зочин · 2017/02/09
omdondoo sheej bnuu kkkkkk