Засгийн газар Эрдэнэттэй холбоотой ямар ч хариуцлага хүлээхгүйгээ мэдэгдлээ
2017/02/10
Хууль зүйн байнгын хорооны хуралд Монголын зэс корпорацийн төлөөлөл, Засгийн газрын гишүүд оролцож байна.
Хурлын үеэр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг байсан ОХУ-ын өндөр технологийн “Роснефть” компаниас Монгол Улсын Засгийн газарт олон улсын шүүхэд хандахаа илэрхийлсэн захидал ирүүлсэнийг мэдээлэв. Мөн тэр захидалд гэрээ хэлцэлийг хүчингүй болгож, төр авах шийдвэр гаргавал Оросын талд буцааж авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Харин энэ тохиолдолд Засгийн газар ямар ч хариуцлага хүлээхгүй шүү гэж “сайд нарын сайд” нь албан ёсоор мэдэгдлээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэлэхдээ, “Роснефть” компанийн захирал өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан бичиг ирүүллээ.
Олон улсын шүүхэд хандана шүү гэсэн утгатай. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хууль зөрчөөд шийдвэр гаргасан, УИХ-д өргөн мэдүүлээгүй. Тийм учраас алдааг засах нь УИХ-ын өөрийнх нь үүрэг. Цаашдаа “Эрдэнэт”-тэй холбоотойгоор ямар нэг асуудал үүсвэл Засгийн газар өр төлбөр төлөхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн юм.
Э.Бат
Зочин · 2017/02/10
Оросын тал зарсан л юм бол тэдэнд хэн авах нь ямар хамаатай.МУ өөрийн гсн хууль дүрэмтэй.Хуулийн дагуу шийдвэрлэх нь Оросын талд огт хамаагүй.Улс авбал болдоггүй ямар ашиг сонирхол Оросын талд бгааг гайхаж бна.