Гурван хүн дөрвөн сая төгрөг хожлоо
2017/02/20

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр /02.19/ явагдаж, азтанууд тодорлоо. Энэ удаагийн тохиролд 2017 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн 7,182,740 баримтыг хамруулжээ.
Сугалаагаар
- 7,224 хүн 20 мянган төгрөг,
- 726 хүн 100 мянган төгрөг,
- 74 хүн 500,000 төгрөг,
- 3 хүн дөрвөн сая төгрөг хожиж, нийт 8,027 хүн азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар: 11357920 байлаа.
Харин Супер шагналын азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар: 20911810
иргэг · 2017/02/20
Тийм шүү. Супер азтны оронд бусад сугалаагаа нэмэгдүүлсэн нь дээр. 2,4,5,10 гэх мэтээр
Зочин · 2017/02/20
Тийм шүү. Супер азтны оронд бусад сугалаагаа нэмэгдүүлсэн нь дээр. 2,4,5,10 гэх мэтээр
Irgen · 2017/02/20
Super aztangaar yadiin be. Hudal huurmag tohiroo l nemegdene. Ternii orond 3 saya-ga nemegduuleh heregtei.