Ц.Мөнх-Оргил сайд ОХУ-д хийсэн айлчлалынхаа үеэр “Ростех” төрийн өмчит корпорацийн ерөнхий захирал С.Чемезовтой уулзах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Гэтэл төрийн сайд ийм хүсэлт гаргаагүй гэж улайм цайм худал мэдээлэл хийж сууна.

Айлчлалын үеэр ид өрнөж байсан “Эрдэнэт”-ийн худалдан авалтыг тойрсон олон асуултын хариуг сонсохыг монголчууд хүсч байсан. Тиймдээ ч 49 хувийг эзэмшиж байсан “Ростех”-ийн удирдлагаас хэрхэн худалдсан процессийн талаар өндөр түвшинд уулзаж, бодит мэдээлэл авах шаардлага зайлшгүй байлаа. Гэвч Монгол Улсын Гадаад харилцааны сайд “жижигдсэн” юм. Гэхдээ “жижигдсэн” шалтгаан нь хууль зөрчиж хувийн өмчийг булаах УИХ-ын шийдвэртэй холбоотой гэдгийг захын хүн ойлгоно. ОХУ-ын “Ростех” корпораци бол зэвсгийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч, дороо 600 гаруй охин компанитай, нэг сая ажилчинтай манай улсаас хүчирхэг гэж хэлж болох төрийн өмчит байгууллага.

Монголчуудын хамгийн сайн мэддэггээр клашников автомат буу, Ми-8 нисдэг тэргийг үйлдвэрлэдэг Орост төдийгүй бүс нутагтаа томд тооцогдох корпораци юм.

Ш.Даваа