Та нар минь санал бодлоо хэл дээ…
2017/02/25
Яах вэ? Яах вэ? Яах вэ? 2 жилийн өмнө манай нөхөр нэг хүүхэнтэй явалдаж байгаад нөхөрт нь баригдаад нөхөр нь надад хэлээд бөөн хэрүүл хараал хийгээд салахын даваан дээр арай жаахан хэл ам намжаад 2 жил гайгүй байсан.
Өнгөрсөн 2 жилд манай хүн нэг ч удаа утсаар яриагүй, нэг ч удаа уулзаагүй гээд л, би тэрэнд нь итгээд л явдаг байлаа. Манай хүн сардаа нэг удаа 2-3 өдрөөр архи уудаг. Гэтэл өчигдөр архи уугаад үүрээр 6 цагт гэртээ ирээд орондоо ороод 10 минут ч болоогүй байтал нөгөө өмнө явалдаж байсан хүүхний нөхөр нь үүд нүдээд ороод ирдэг юм байна. Тэгтэл эхнэр нь бас үүрээр орж ирсэн гэнэ.
Тэгээд хардаж манай хүнийг зодох гэж яваа юм байх. Бас уучихаж. Нэлээн зодоон боллоо. Харин нөгөө хүүхэн, манай нөхөр хоёр болохоор бид хоёр уулзаагүй, өөр өөр газар байсан гээд гүрийгээд байх юм. Нөгөө хүүхэн нөхөртэйгөө хэрэлдээд гэрээсээ гарч яваад ахындаа очиж хоносон гэсэн мөртлөө очоод уулзахаар жаахан юм уучихсан, халамцуу байсан. Ахындаа очиж хоносон бол архи уумааргүй л юм даа. Тийм юм гэж байх уу? Хоёр өөр газар байсан гэдгээ нотол гэхээр нотолж чадахгүй. Ахынд чинь очиж асууя зайлсхийгээд санаа зовж байна гэх маягийн юм яриад зугтаагаад байсан.
Та нар минь санал бодлоо хэл дээ. Тайван амьдармаар байна, яасан хэцүү хорвоо вэ. Алийн болгон хүүхдүүдээ бодож байгаа гэж ингэж доромжлол амсаж суухав дээ. Нөхөр болохоор салахгүй, салбал амиа хорлоно гэж айлгах юм. Сүүлдээ бүр эрүүл мэнд ч үгүй, цог хийморь ч үгүй нэг л амьд сүг болж байна доо.
Ядаж байхад хавдартай байна дахиж эсийн шинжилгээ өг гэсэн. Сэтгэл санаа авах юм алга. Шинжилгээ өгөөд ч яахав, ингээд дуусъя гэж бодогдох юм даа. Манай сайтын уншигчид муухан найз, муухан ах дүү, муухан сэтгэл зүйчээс хамаагүй дээр шүү. Сайхан зөвлөгөө өгөөрэй гэж гуйж байнаа…
cekc.mn
boogii · 2017/03/01
salsanni deershdeee hervee salaad hol bavl ehendeee hetsuu ochmoor sangdahl baih gehdee daraani salsandaa bayrlah baih shuu iim hunii derged baij udur bnolgon shanalj amidraad yahiin be neg oldoh amidraldaa saiahnl amidrah hergtei bas erhtei shuudee sain bodood uzdee
Зочин · 2017/02/28
Архи уудаг, тусдаа амьдралаа эхлэсэн нөхрийн юунд хорогдох вэ. Салаа чээ.
Зочин · 2017/02/25
чиний нөхөр ч бас 2,3 хан хоног уудаг юм байна манай эхнэр нэг уухаараа 2-3 сар уудаг бол яахуу энэ бол тохуурхал биш үнэн үг шүү,хувиараа сүлжигч хийдэг казак хүүхэн бий ,уг казак эмэгтэй битгий хэл эрчүүд нь архи уудаггүй гэж сонссон гэтэл шал худлаа юм байна лээ
Зочин · 2017/02/25
Чи одоо өөрийгөө бод чамайг хэнч бодохгүй чиний зовлон чиний л зовлон хэнд ч хамаагүй
алтаа · 2017/02/25
наадах чинь тэнэг амьдрал байна бөгсний бузар чамайг хэзээ ч өөд гаргахгүй сал хэдэн ч хүүхэдтэй байсан сал наад бузараас чинь болоод чиний бие өөдлөхгүй сэтгэл санаа чинь ч тайван байхгүй хаүүхдүүдийн чинь ч сэтгэл санаанд нөлөөлнө