Сүүлийн жилүүдэд “Prius” машин олноор оруулж ирэн талх шиг зарагддаг хэмээн нэр зүүгээд байгаа. Үнэхээр өдөрт хэдэн арваар орж ирэх хотын хөдөлгөөнд олноороо сүлжилдэн зөрөх нь үүнийг батлана.

Замын цагдаагийн газрын 2016 онд бүртгэгдсэн судалгаагаар авто ослын нэгдүгээрт “Prius” авто машин бичигдсэн байгааг та, та бүхэн харж байна.  Энэ нь бусад автомашины ослоос "12 дахин их" эзэлж байгаа нь хамгийн харамсалтай. 

Жолоочийн хариуцлагагүй үйлдэлээс хамаарах ч гол үзүүлэлт нь чанаргүй, аюулгүй автомашин гэдгийг илтгэнэ.  

Тод жишээ дурдахад, БНХАУ-ын Манжуур хот руу зорчиж байсан манай улсын таван иргэн зам тээврийн ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэд “Toyota Pruis-20” маркийн автомашинтай явсан бөгөөд нас барсан иргэд нэгэн аймгийн сургуулийн багш нар байсан.  

Дорнод аймгийн төвөөс гарч  тус улсын хилийн боомт Алтан-Эмээлээс Манжуур хот руу машин хөлслөн явж байсан бөгөөд хөлсөлж явсан “Toyota Pruis-20” маркийн автомашиныг нь том оврын ачааны машин мөргөж, жолоо барьж явсан хятад иргэн, таван монгол зорчигч иргэн газар дээрээ амьсгал хураажээ.

Иргэдийн хувьд бензин бага зарцуулалт, сэлбэгийн олдоцийг харж энэхүү авто машиныг сонгож байна. Гэсэн хэдий ч аюулгүйн баталгаа муу, амь насаа алдах эрсдэл өндөр. Шүргэлцэхэд төмөр гэх хальс нь салж унах, хонхойх зэрэг автомашин гэж хэлэхэд хэцүү.

Жолооч нарын хувьд хаанаа ч явсан замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан явах нь зүйн хэрэг. Тэр дундаа хөдөө орон нутгийн замд. Хөдөө орон нутаг болон хот доторхи авто ослыг “Prius” автомашин эзэлсээр байна.

Үүний оронд тав тух, амь насны баталгаагаа бодож хямд, хэмнэлт зэргийг нэгдүгээрт тавих нь зүйн хэрэг ч зам тээврийн ослын хэрэгтэн, холбогдогч болохгүйн тулд чанартай, аюул багатай автомашиныг сонгон худалдан авч, хэрэглээндээ нэвтрүүлэхийг уриалж байна.    

 

М.Буянжаргал

cityinfo.mn